Шууд Chart

Филиппины ерөнхийлөгч босогчидтой хэлэлцээр хийнэ

2013-09-16 09:50:18

Энэ сарын 14-нд Филиппины дэд ерөнхийлөгч Хехомар Бинаи олон арван хүнийг барьцаалсан “Үндэсний чөлөөлөх моро фронт”-ын босогчидтой хэлэлцээр хийхээр улсынхаа өмнө зүгт орших Замбоанга хот руу явжээ. Өмнө нь гал зогсоох төлөвлөгөөг лалын босогчдын тэргүүн Нуру Мисуари, Филиппины БХ-ын тэргүүн Вольтер Газминд өгч байжээ. Тав хоногийн дотор Замбоангийн тулалдаанд 52 хүн амь үрэгдэж, 70 хүн шархадсан байна.

“Үндэсний чөлөөлөх моро фронт” нь  Филиппины лалын өмнө зүгийн тосгодын тусгаар тогтнолын төлөөх  дайныг 25 жилийн турш явуулж байгаа юм.

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Филиппины ерөнхийлөгч босогчидтой хэлэлцээр хийнэ  
Үзсэн: 1193 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй