Шууд Chart

Хятад, Тайванийн удирдагчид уулзана

2015-11-04 11:35:57

Тайванийн Ерөнхийлөгч Ма Инзю, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар ирэх бямба гарагт Сингапурт уулзахаар боллоо. Энэ бол хоёр удирдагчийн түүхэн дэх анхны уулзалт юм.

Энэ уулзалтаар талууд Хятад, Тайванийн харилцааны тухай хэлэлцэх боловч гэрээ хэлэлцээр байгуулж, хамтарсан мэдэгдэл гаргахгүй хэмээн Тайванийн Ерөнхийлөгчийн ажлын албаны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ. Харин Бээжингийн талаас уулзалтын тухай ямар нэгэн тайлбар, мэдэгдэл хараахан хийгээгүй байна.

Түүхийн хуудсыг эргэн сөхөхөд Гоминьдан нам Хятадын иргэний дайнд коммунистуудад ялагдаж, Тайвань арал руу зугтаж, тэнд тусгаар тогтносон Тайвань улс гэдгийг байгуулсан. Гэвч БНХАУ Тайванийг өөрийн эзэмшил газар нутгийн нэг хэсэг гэж үзсээр ирсэн. Тэгээд ч үүнээс үүдэлтэйгээр хоёр талын харилцаа таагүй байсаар өнөөг хүрчээ.

Харин 2008 онд Ма Инзю Тайванийн Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш хоёр талын харилцаа бага зэрэг сайжирч эхэлсэн. Үүний үр дүнд Хятад, Тайвань хоёр өнгөрсөн онд сайд нарын түвшний яриа хэлэлцээ зохион байгуулсан. Улмаар энэ 7 хоногийн сүүлээр ийнхүү хоёр удирдагчийн уулзалтыг анх удаа зохион байгуулахаар болж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хятад, Тайванийн удирдагчид уулзана   
Үзсэн: 180 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй