Шууд Chart

АНУ-ын хиймэл дагуул дэлбэрэлт мэдэрчээ

2015-11-04 12:40:34

АНУ-ын хиймэл дагуул Синайн хойгт ОХУ-ын зорчигч тээврийн онгоц сүйрэх үед, тус бүсэд дэлбэрэлт мэдэрсэн тухай Си Би Эс Ньюс мэдээллээ. АНУ-ын батлан хамгаалах яамны хэвлэлд өгсөн мэдээллээр хэт улаан туяаг мэдрэгч хиймэл дагуулд Оросын онгоц осолдох үетэй давхацан, ямар нэг дэлбэрэлт тухайн бүсээс мэдрэгджээ.

Гэхдээ шинжээчид Америкийн шинжээчид энэ мэдрэгдсэн дэлбэлтийн долгион нь онгоцны өөрийнх нь дэлбэлтээс үүдэлтэйгээс биш пуужингийн дэлбэрэлт биш гэж үзэж байгаа юм байна. Хэрвээ пуужин харвасан бол дэлбэрэлтээс гарах дулаан нь хиймэл дагуулд мэдрэгдэх ёстой, гэвч тийм зүйл мэдрэгдээгүй учраас онгоцыг пуужингаар харвасан гэж үзэх үндэслэл байхгүй гэж үзжээ.

Үүний зэрэгцээ онгоц өндөрт дэлбэрсэн учраас хиймэл дагуулд сайн мэдрэгдсэн байх үндэслэлтэй гэж зарим мэргэжилтэн дүгнэсэн ч хиймэл дагуулын мэдээллийг маш сайн судлаж, бодит үр дүнг нь мэдээлэх юм байна. Үүнээс өмнө ОХУ-ын агаарын тээврийн газраас А321 онгоц агаарт задарсан гэдэг дүгнэлт гаргасан юм. Мөн Египетийн Синайн Хойгд үйл ажиллагаатай Исламын улс бүлэглэлийн салбар бүлэглэл Оросын онгоцыг сүйрүүлсэн гэж мэдээлсэн ч үүнийг батлах нотолгоо байхгүй, Орос, Египетийн аль аль нь үүнийг үгүйсгэж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын хиймэл дагуул дэлбэрэлт мэдэрчээ  
Үзсэн: 250 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2015-11-04 12:55
украйнд унасан онгоцыг бол бүр ч сайн мэдэж байгаа байх даа

Бидэнтэй нэгдээрэй