АНУ-ын сансар судлалын хүрээлэн НАСА олон улсын сансрын станцад хүн байрлуулж, судалгаа хийсний 15 жилийн ойгоо өнгөрсөн даваа гарагт тэмдэглэжээ. Олон улсын сансрын станцын судалгааны багийн гишүүд түүхэн үйл явдлын ойн баярын мэндийг сансраас хүргэсэн байна.
НАСА-гийн нэг жилийн хугацаатай тусгай даалгавар гүйцэтгэж байгаа командлагч Скотт Келли Олон улсын сансрын станцын хамгийн гол үр дүн нь урт хугацаагаар судалгаа хийх зорилго биелэхэд улам ойртож байгаа явдал юм гэдгийг онцложээ. Түүний хамтран ажиллаж байгаа багийнхан Олон улсын сансрын станц нь Ангараг гарагт хүрэхэд шаардлагатай технологи турших, түүнийг хөгжүүлэхэд хамгийн гол гүүр болж байгаа гэж үздэг байна.
НАСА 2000 оны 11-р сарын 2-ны өдөр Олон улсын сансрын станцд анх хүн байрлуулж, судалгаа хийж эхэлснээс хойш тэнд дэлхийн 17 орны 220 гаруй сансрын нисэгч судлаачид очиж, эх дэлхийдээ эргэн иржээ. НАСА-гийн мэдээлснээр Олон улсын сансрын станц анх гурван өрөөтэй байснаас өнөөдөр тэнд 13 өрөө тасалгаатай болжээ.
.jpg)


.jpg)

| НАСА-гийн олон улсын сансрын станц "төрсөн өдөр"-өө тэмдэглэв | ||
| Үзсэн: 387 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.