Шууд Chart

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудад чиглэсэн арга хэмжээ болов

2015-11-04 13:10:00

НҮБ-ын Ази, Номхон далайн орнуудын эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-оос далайд гарцгүй хөгжиж буй орнууд болон нэн буурай хөгжилтэй орнуудад зориулан зохион байгуулж буй “Ази, Номхон далайн орнуудын гадаадын шууд хөрөнгө оруулалтын сүлжээний тавдугаар хурал”-ын үеэр буюу 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр тус хурлын төлөөлөгчдөд зориулан Бангкок дахь Элчин сайдын яам Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны төв /ДГХБО-ын ОУСТ/-тэй хамтран тус ОУСТ-ийн үйл ажиллагаа, зорилтыг танилцуулах арга хэмжээг Бангкок дахь НҮБ-ын байранд зохион байгуулав.

Арга хэмжээг Монгол Улсаас НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Т.Төгсбилгүүн нээж үг хэлсний дараа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга доктор Шамшад Ахтар төлөөлөгчдөд хандан үг хэлэв.

ДГХБО-ын ОУСТ-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр Монгол Улсын Засгийн газраас ДГХБО-ын ОУСТ-ийн үйл ажиллагааг хэрхэн дэмжин ажиллаж байгааг танилцуулан, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээс тус төвийн үйл ажиллагааг дэмжин гаргасан тогтоолыг танилцуулж, тус төвийг байгуулах болсон үндэслэл, зорилт, ач холбогдол, тус төвийн үйл ажиллааны талаар дэлгэрэнгүй илтгэл тавилаа.

Тус арга хэмжээнд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын 50 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд хурлын төлөөлөгчдөөс гадна Бангкок дахь донор орнуудын болон Ази, Номхон далайн бүс нутгийн ДГХБО-дын Элчин сайд, АНДЭЗНК-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайдын яамдын ажилтнууд, түүнчлэн НҮБ-ын АНДЭЗНК-ын газрын  дарга нар оролцов.

Энэхүү арга хэмжээ нь Ази тивд оршдог ДГХБО-д хандан “ДГХБО-ын ОУСТ-ийг үүсгэн байгуулах тухай Олон талт хэлэлцээр”-т нэгдэн орохыг уриалах, тус төвийн үйл ажиллагаа болон ОУСТ-өөс шинээр гаргасан судалгааны 2 ажлыг сурталчлан таниулахад ихээхэн ач холбогдолтой болов.


Далайд гарцгүй хөгжиж буй орнуудад чиглэсэн арга хэмжээ болов  
Үзсэн: 774 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй