Шууд Chart

Агаар дахь тоосонцрын хэмжээ буурч байгаа гэв

2015-11-04 13:19:49

Улаанбаатар хотын агаарын бохирдол, тэр дундаа агаарт агуулагдах тоосонцрын хэмжээ 2014-2015 оны өвөл 20-23 хувиар буурсан гэх мэдээллийг Улаанбаатар хотын нийтийн аж ахуйн сайжруулах төслийн удирдах нэгжийн захирал Г.Энхбат өглөө. Тодруулбал, агаар дахь тоосонцрын хэмжээгээрээ манай улсын дэлхийд нэгдүгээрт жагсдаг байсан. Харин өнгөрсөн жил, хоёр байр ухарч гуравдугаарт орсон гэж тэрбээр тайлбарлалаа.

Түүнлэн 2014 оноос хойш Монгол Улсын Засгийн газар Японы эрдэмтэдтэй хамтран агаарын тоосонцрыг бууруулах судалгаа хийж, стратеги боловсруулахаар ажиллаж байна. Энэ стратегийг батлан, хэрэгжүүлж эхэлвэл агаарын бохирдол нэмж буурна гэж тэрбээр хэлсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Агаар дахь тоосонцрын хэмжээ буурч байгаа гэв   
Үзсэн: 473 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй