НҮБ-ын Ерөнхий ассамблейн Зэвсэг хураах хороо цөмийн зэвсэг устгах тухай тогтоолын төслийг баталлаа. Энэхүү тогтоолоор цөмийн зэвсэг устгахыг улс орнуудаас шаардахын зэрэгцээ цөмийн зэвсгийн хор хөнөөлийг мэдэрсэн Японы 2 хотод очихыг эрх баригчдад уриалж байгаа юм. Тус тогтоолыг 156 орон дэмжсэн байна.
Гэвч НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын 5 гишүүн АНУ, Их Британи, Франц энэхүү тогтоолд санал өгөхөөс түтгэлзсэн бол Хятад, Орос 2 эсрэг санал өгчээ. Аюулгүйн зөвлөлийн байнгын 5 гишүүн сүүлийн хэдэн жил энэ тогтоолыг дэмжиж ирсэн ч энэ удаад дэмжсэнгүй. Япон улс энэ тогтоолыг батлуулахын төлөө сүүлийн 22 жил тасралтгүй чармайлт гаргаж ирсэн байна.
Мөн энэ тогтоолоор цөмийн зэвсэгтэй орнууд зэвсгээ хорогдуулах үйл ажиллагаагаа илүү нээлттэй болгох, дэлхийн 2-р дайны үед АНУ цөмийн бөмбөг хаясан Японы Нагасаки, Хирошима зэрэг хотуудын нөхцөл байдлыг улс орнуудын удирдагчид очиж үзэхийг үүрэг болгож өгч байна. Ажиглагчдын хувьд цөмийн зэвсэгтэй орнууд болон цөмийн зэвсэггүй орнуудын хооронд хуваагдмал байдал гүнзгийрчбайгаа ийм үед Японы санаачилсан энэ тогтоолд цөмийн зэвсэгтэй гүрнүүд ихээхэн санаа зовниж байгаа бололтой гэсэн дүгнэлтийг хийж байна.
| НҮБ Японы санаачилсан тогтоолыг батлав | ||
| Үзсэн: 610 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.