БНХАУ, Бүгд Найрамдах Франц улсын засгийн газар хооронд цөмийн эрчим хүч, сансар судлал, цахилгаан эрчим хүчний гээд олон салбарт хамтын ажиллагаагаа тэлэх 17-н гэрээ хэлэлцээр байгуулсан байна. Тухайлбал Хятадын Үндэсний цөмийн эрчим хүчний корпораци, Францын Арева компанитай цөмийн эрчим хүчний салбарт хамтрах, хөрөнгө оруулахаар гэрээ байгуулжээ.
Европын Холбооны хүчирхэг эдийн засагтай орнуудын нэг Франц нь дэлхийн номер 2 эдийн засаг Хятад улстай эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэх, өргөжүүлэн тэлэхэд Их Британи, Германы араас хүч түрэн орж ирж байна. Иймд Хятад, Францын эрх баригчид цаашид улс төр, худалдаа, эдийн засаг ялангуяа цөмийн эрчим хүч, сансарын аж үйлдвэрлэлд хөрөнгө оруулах, хоёр талын болон олон улсын асуудалд харилцан ашигтай хамтын ажиллагааг сурталчлан дэмжих зарчмын тохиролцоог Олландын айлчлалын хүрээнд хийж байна.
Франсуа Олландын айлчлалын хүрээнд Хятад Францын засгийн газар энэ сарын сүүлээр эхлэх Цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурлаар батлагдах шинэ суурь конвенцоор 5 жил тутамд хүлэмжийн хий бууруулах түвшингөө нэмэгдүүлэхийг улс орнуудаас шаардах нь зүйтэй гэдэг дээр тохиролцлоо.
Францын хувьд цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх олон улсын шинэ суурь конвенцид улс орнуудын хүлэмжийн хий бууруулах зорилтыг автоматаар нэмэгдүүлэхээр зааж болохгүй гэсэн байр суурьтай байна. Францын энэ байр суурийг дэлхийд хүлэмжийн хий ялгаруулалтаараа тэргүүлдэг Хятад улс дэмжиж байгаа юм.
| БНХАУ, Францтай цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллана | ||
| Үзсэн: 242 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.