АНУ-ын засгийн газар Өмнөд Хятадын тэнгист Хятадын барьсан хиймэл арлуудын ойр орчмын усанд хөлөг онгоцуудаа улирал тутамд илгээж, эргүүл хийхээр төлөвлөж байна. АНУ Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай бүсэд усан онгоцуудаа байршуулахгүй, гэхдээ далайд чөлөөтэй зорчих эрхийг хамгаалан тогтмол эргүүл хийх юм гэдэг тайлбарыг Америкийн албан тушаалтан өгсөн байна.
Одоогоос долоо хоногийн өмнө Америкийн байлдааны хөлөг онгоц Өмнөд Хятадын тэнгист Хятад улсын барьсан хиймэл арлын дэргэдүүр ойрхон зайтай өнгөрсөн Хятадын дургуйцлыг төрүүлээд байна. Өөрийн барьж байгуулсан хиймэл арлын эргэн тойрны бүсийг эзэмших эрхтэй гэсэн байр суурьтай байгаа Бээжингийн эрмэлзлийг АНУ няцааж, далайн усаар чөлөөтэй зорчих эрхийн тухай олон улсын хууль журмыг дагаж мөрдөхийг шаарддаг юм.
Хариуд нь Бээжин дайн өдөөж болзошгүй “өдөөн хатгасан үйлдлүүдээ” зогсоохыг Вашингтоноос шаардаж байна. АНУ-ын байлдааны онгоц хиймэл арлуудтай ойр очсоны дараах өдөр Бээжин Өмнөд Хятадын тэнгист нисэх онгоц тээгчээ илгээж, тэнд тийрэлтэт онгоцуудаар сургуулилт хийж байна. Энэ бүс нь байгалийн баялаг, нөөцтэй загас агнуурын гол бүс, худалдааны хэд хэдэн усан замын команд төлөврдөг стратегийн чухал газар юм. Иймд Хятад улсаас гадна түүний хөрш хэд хэдэн улс энэ арлыг өөрийн газар нутгаа гэж үздэгээс энд газар нутгийн маргаан сунжирч байна.
| АНУ Өмнөд Хятадын тэнгист тогтмол эргүүл хийнэ | ||
| Үзсэн: 283 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.