Шууд Chart

"Өгүүлбэртэй бодлогын олимпиад"-ын нийслэлийн аваргууд өнөөдөр тодорлоо

2015-11-04 14:29:19

15 дахь жилдээ зохион байгуулж байгаа энэ удаагийн "Өгүүлбэртэй бодлогын олимпиад"-д 19 сургуулийн 800 орчим сурагч оролцсон байна. Өгүүлбэртэй бодлого бол тоог зүгээр л нэмж, хасаж бодохоос өөр. Тухайн зүйлийн утга, агуулгыг ойлгох, өгүүлбэрийн задаргаа, тооны ухааныг хослуулах гээд олон чадварыг шаарддаг байна.

Өгүүлбэртэй бодлого сайн боддог хүүхдүүд бусад хичээлдээ ч амжилттай суралцах үндэс болдгийг сурагчид ярьж байна. Энэ төрлийн бодлогын олимпиадыг анх 2000 онд "Оюуны-Ундраа" сургуулийн багш нар санаачлан зохион байгуулж байжээ. Эхлээд зөвхөн сургуулийн хүрээнд болдог байсан олимпиадын цар хүрээ жилээс жилд нэмэгдэж, дүүргийн цаашлаад нийслэлийн хэмжээнд болдог томоохон тэмцээнүүдийн нэг болжээ.

Өгүүлбэртэй бодлогын улсын олимпиадыг энэ жил “Оюуны-Ундраа” сургуулийн багш н.Даваагийн нэрэмжит болгон зохион байгууллаа. Цаашдаа тус олимпиадыг улсын хэмжээний болгон өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Өгүүлбэртэй бодлогын олимпиад"-ын нийслэлийн аваргууд өнөөдөр тодорлоо   
Үзсэн: 507 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй