Шууд Chart

НҮБ: Дүрвэгч цагаачдын тоо буурахгүй байна

2015-11-04 16:42:25

Африк болон Ойрхи Дорнодын хямралтай бүс нутгаас дүрвэж цагаачлах хүмүүсийн тоо өнгөрсөн 10 дугаар сард 218 мянгад хүрсэн байна. Энэ тоо нь өнгөрсөн онд Европыг зорин очсон нийт дүрвэгч, цагаачийн тоотой дүйцэж байгааг НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газраас мэдээлжээ.

2014 онд Европт нийтдээ 219 мянган дүрвэгч цагаач хүрч очсон гэх мэдээг тус байгууллагаас өгч байна. Энэ оны ганцхан сарын үзүүлэлт өнгөрсөн жилийн бүх сарын үзүүлэлтийг нийлүүлсэнтэй бараг дүйж байгаа нь дүрвэгч цагаачдын хямрал улам хурцдаж байгааг харуулж байгаа юм. Дүрвэгч цагаачдыг хууль бусаар хил давуулдаг гэмт бүлэглэлүүд цаг агаар муу үеэр үйлчилгээнийхээ үнийг буулгаж байгаатай холбоотойгоор өвөл ойртож, цаг агаар улам хүйтэрч байгааг үл харгалзан Европыг зорих цагаач дүрвэгчийн тоо огт буурахгүй байна.

Үүнтэй холбогдуулан дүрвэгч цагаачдад зориулсан түр байрыг олшруулж, тэдгээрийн чанарыг сайжруулахыг НҮБ-ын Дүрвэгсдийн агентлаг Европын холбоо болон Европын холбооны гишүүн орнуудад уриалж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НҮБ: Дүрвэгч цагаачдын тоо буурахгүй байна  
Үзсэн: 309 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй