Шууд Chart

Сэлэнгэ аймгийн жижиг, дунд бизнес эрхлэгчид чуулав

2015-11-04 16:51:01

Сэлэнгэ аймгийн жижиг, дунд бизнес эрхлэгчдийн анхдугаар уулзалт өнөөдөр боллоо. Уулзалтад аймгийн бүх сумаас 200 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож, "Аж үйлдвэрийн яам", "Баялаг бүтээгчдийн холбоо" аймгийн удирдлагад санал, бодлоо илэрхийллээ.

Сэлэнгэ аймгийн хувьд өрхийн аж ахуй эрхлэгч олонтой. Тэдэнд аж ахуйгаа өргөжүүлэхэд санхүүгийн асуудал тулгардаг. Тиймээс зээл авахад тулгардаг асуудлуудыг багасгах тал дээр анхаарч ажиллахыг хүсч байлаа. 

Албаны хүмүүс жижиг, дунд бизнес эрхлэгчдийг цаг үетэйгээ хөл нийлүүлэн ажиллахыг уриаллаа. Тухайлбал, цахим орчинд ажиллаж бизнесээ сурталчлах, бүтээгдхүүнийхээ сав, баглаа, чанарт илүү анхаарах хэрэгтэй гэдгийг сануулж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сэлэнгэ аймгийн жижиг, дунд бизнес эрхлэгчид чуулав   
Үзсэн: 377 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй