Шууд Chart

Онгоцны ослын шалтгааныг тодруулах ажил үргэлжилж байна

2015-11-04 17:10:18

Синайн хойгт сүйрсэн ОХУ-ын онгоцны ослын учир шалтгааныг тодруулах, хар хайрцагт бичигдсэн мэдээллийг тайлж унших ажил үргэлжилж байна. Оросын “Когалым-Авиа” нисэх компанийн “Аэробус А-321” онгоцонд 217 зорчигч, нисэх багийн 7 гишүүн, нийт 224 хүн явсны 196-гийнх нь цогцсыг одоогийн байдлаар илрүүлээд байгаа юм.

ОХУ, Египет, Ирланд, Франц улсын шинжээчдийн хамтарсан баг ослын газар дахь шалгалтаа дууслаа. Шалгалтын дүнд онгоцны зарим нэг төхөөрөмж бүрэн бүтэн олдож, онгоц осолдсон шалтгааныг тодруулахад дөхөм болж байгаа талаар тэд мэдээлсэн байна. Тухайлбал, эрлийн явцад олдсон нисгэгчийн бүхээгний дуу хураагуурт онгоц радараас алга болохын өмнөхөн гэнэтийн дуу чимээ бичигдсэн байна. Энэ чимээг онгоцны нислэгийн үед гардаг жирийн дуу чимээ биш хэмээн шинжээчдийн баг үзэж байна.

Түүнчлэн онгоц радараас алга болохоос 4 минутын өмнө нислэгийн багийнхан онгоцны явах агаарын замыг өөрчлөх эсэх талаар ярьж байгаа нь бичигдсэн байна. Мөн өчигдөр АНУ-ын албаныхан тус улсын хиймэл дагуулд дэлбэрэлтийн дулаан ялгаруулалт мэдрэгдсэн. Гэхдээ энэ нь пуужинд оногдсоноос бус онгоцны техникийн байдлаас үүдсэн дэлбэрэлт байх магадлалтай хэмээн мэдэгдсэн юм.

Одоогоор илрээд байгаа эдгээр нотлох баримтад тулгуурлавал техникийн гэмтэл гарснаар онгоц осолдсон гэдэг таамаг хамгийн их магадлалтайд тооцогдож байна. Гэхдээ ОХУ-ын зүгээс онгоцны хар хайрцаг дахь мэдээллийг тайлж унших хүртэл элдэв төрлийн таамаг дэвшүүлэхгүй байхыг хүссэн юм. Шинжээчдийн баг 11 дүгээр сард багтаж онгоцны ослын шалтгааныг нарийвчлан тогтоохоор ажиллаж байна гэдгээ мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Онгоцны ослын шалтгааныг тодруулах ажил үргэлжилж байна  
Үзсэн: 295 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй