Шууд Chart

“Боловсролын чанарын шинэчлэл” төслийг ЕБС-д хэрэгжүүлнэ

2015-11-04 17:03:42

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам Дэлхийн банкны санхүүжилтээр “Боловсролын чанарын шинэчлэл” төслийг Ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлэхээр боллоо. Нийт 27.2 сая долларын санхүүжилтийг 5 жилийн хугацаанд сургуулиудын сургалтыг сайжруулахад зарцуулна.

Боловролын салбар, тэр дундаа ЕБС-дыг чанаржуулах энэ төслийн хүрээнд нэн түрүүнд сурагч бүрийн мэдээллийг нэтгэсэн цахим сүлжээтэй болно. Өөрөөр хэлбэл, Навчаа гэдэг сурагч нэгдүгээр ангидаа Монгол хэлний хичээлээр юу судлаж,  ямар үнэлгээ авч байсныг, 5 жилийн дараа буюу 5-р ангидаа түүний тухайн үнэлгээ яаж өөрчлөгдөж вэ гэдэг дүгнэлтийг хийх боломжийг бий болгоно гэж салбарын сайд хэллээ.

Дэлхийн банкны санхүүжилттэй энэ төслөөр дунд сургуулиудын дунд тэтгэлэгт хөтөлбөрийг мөн эхлүүлж байна. Сургалтын чанараа сайжруулах шилдэг санаа, төсөл хөтөлбөрөөрөө өрсөлдөж, нэг удаадаа 2000-аас дээш долларын санхүүжилт авах боломж бүх сургуульд нээгдэж байна.

Энэ мэтчилэн сургалтын чанарыг сайжруулахад хэрэгтэй ном, сурах бичиг, танхим, тоног төхөөрөмжийг төслийн санхүүжилтээр авна. Багш нарыг ч дэмжиж, шаардлагатай сургалтуудад хамруулах төлөвлөгөө байна. Тухайлбал, эхний ээлжинд багш нараа англи хэлний сургалтад хамруулах төлөвлөгөө гарсныг салбарын яамнаас мэдээллээ. Боловсролын чанарын шинэчлэл төсөл 2020 он хүртэл хэрэгжинэ.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Боловсролын чанарын шинэчлэл” төслийг ЕБС-д хэрэгжүүлнэ  
Үзсэн: 291 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй