Шууд Chart

ОХУ Сирийн аядуу үзэлт сөрөг хүчнийхний байршилд цохилт өгөөгүй

2015-11-04 17:43:41

ОХУ-ын батлан хамгаалахын дэд сайд Анатолий Антонов АСЕАН-ы гишүүн орны батлан хамгаалахын сайд нарын 3 дахь удаагийн уулзалтад оролцож байна. Тэрээр уулзалтад оролцогчдод хандан хэлсэн үгэндээ, Оросын Сирид явуулж байгаа агаарын ажиллагааны талаар хөндөн ярьжээ.

Антонов ярианыхаа эхэнд Сирийн засгийн газрын цэргүүд алан хядагчдын эсрэг ажиллагаагаа өндөрлөтөл Орос тус улс дахь Исламын улс бүлэглэлийн эсрэг агаарын цохилтоо үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгааг дуулгалаа. Сирийн ерөнхийлөгч Башар Ассадын хүсэлтээр эхлүүлсэн энэ ажиллагаа олон улсын хууль тогтоомжтой бүрэн нийцэж байгааг Антонов яриандаа дурьдаад, Оросын нисэх хүчний агаарын цохилт зөвхөн алан хядагч бүлэглэлүүдийн эсрэг чиглэж байгааг онцолсон байна.

АНУ тэргүүтэй эвслийнхэн Сирид террористуудын эсрэг агаарын ажиллагаа явуулах нэрээр Сирийн аядуу үзэлт сөрөг хүчний бүлэглэлүүдийн байршилд цохилт өгсөн хэрэгт Оросыг буруутгасан удаа дараагийн мэдэгдлийг Антонов энэ мэдэгдлээрээ няцаалаа. Сирид ажиллагаа явуулж байгаа бүх улс орон харилцаа холбоогоо бэхжүүлж, олон улсын хууль тогтоомжид нийцүүлэн терроризмын эсрэг олон улсын хамтарсан эвсэл байгуулахыг Орос уриалж байгаа юм. Тус улсын агаар, сансарын хүчин одоогийн байдлаар Сири дэх Исламын улс бүлэглэлийн байлдагчдын 1800 гаруй байршилд цохилт өгсөн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ Сирийн аядуу үзэлт сөрөг хүчнийхний байршилд цохилт өгөөгүй   
Үзсэн: 267 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй