Шууд Chart

АНУ-ын тэргүүн хатагтай Катар, Йорданд айлчилж байна

2015-11-04 17:53:46

Америкийн тэргүүн хатагтай Мишель Обама Катар, Йордан улсад ганцаарчилсан айлчлал хийж байна. Түүний санаачилж, өнгөрөгч гуравдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн “Охидод сурах боломж олгоё” кампанит ажил энэ удаагийн Ойрхи Дорнод дахь айлчлалын гол сэдэв юм байна.

Тэргүүн хатагтай Мишель Обама Катарын Доха хотоос айлчлалаа эхэлж, Катарын шейхтэй уулзан, хоёр орны харилцаа болон боловсролын салбар дахь асуудлыг хэлэлцэж,  санал солилцсон байна. Түүнчлэн Катар дахь АНУ-ын цэргийн төв командлал болох “Эль-Удей” агаарын цэргийн баазад зочилж, цэргийн албан хаагчидтай уулзжээ. Өнөөдөр Дэлхийн Боловсролын Инновацийн чуулга уулзалтанд оролцож, охидын боловсролыг дэмжих сэдвээр илтгэл тавьснаар Мишель Обама Катар дахь айлчлалаа өндөрлөх юм байна. Үүний дараа тэрээр Йордан улсыг зорьж, АНУ-ын хөрөнгө оруулалттай сургуульд зочлон, боловсролын асуудлаар сурагчидтай ярилцах юм байна.

Өнөөдөр дэлхий даяар 62 сая охид сурч боловсрох эрхээ ямар нэг байдлаар хязгаарлуулсан байдаг гэх мэдээ бий. Иймээс улс төр, соёлын итгэл үнэмшлээс үл хамааран бүх охид, эмэгтэйчүүдэд сурч боловсрох эрхээ эдлэх боломж олгохыг уриалах нь тэргүүн хатагтайн энэ удаагийн айлчлалын гол зорилго хэмээн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан албаны хүн  мэдэгдлээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын тэргүүн хатагтай Катар, Йорданд айлчилж байна  
Үзсэн: 267 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй