Шууд Chart

“Цөлийн цэцэрлэг” төсөл хэрэгжиж байна

2015-11-04 18:14:16

Монгол орны нутаг дэвсгэрийн 78 хувь нь их бага хэмжээгээр цөлжсөн бөгөөд үүнд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс гадна хүний хүчин зүйл илүү нөлөө үзүүлж байна гэсэн дүгнэлтийг НҮБ-аас гаргасан байна. Цөлжилтийн нөлөөг бууруулах үүднээс Юнескогийн дэмжлэгтэйгээр Сүхбаатар аймгийн Уулбаян, Түмэнцогт сумдад “Цөлийн цэцэрлэг” төслийг хэрэгжүүлжээ. Ингэснээр орон нутгийн цөлжилтийг бууруулахад иргэдийн оролцоо нэмэгджээ.

“Цөлийн цэцэрлэг” төслийг хэрэгжүүлэх ажилд Түмэнцогт, Уулбаян сумын 800 орчим ЕБС-ийн хүүхдүүд гар бие оролцож байгаа бөгөөд тэд сурах бичигт байдаг онолын мэдлэгээ ийнхүү практикт туршиж байгаа аж. Дээрх хоёр сум шиг яг ийм зарчмаар дэлхийн 60 орчим оронд энэ төслийг хэрэгжүүлж, үр дүнг нь үзжээ.

Энэ талаар Юнескогийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын мэргэжилтэн Ханс Түлстүр “Цөлийн цэцэрлэг төсөлд ашигласан аргачлалыг 10 гаруй жилийн Өмнөөс дэлхийн 60 орчим оронд ашиглаж эхлэсэн. Элсний нүүдлийг зогсоох зорилгоор далайн эргийн орнуудад ашиглаж байсан бол хуурай газар анх удаа Монгол улс туршлаа. Зарим улс орон сургалтын хөтөлбөртөө албан ёсоор энэ төслийг оруулж богино хугацаанд үр дүнг нь үзсэн сайн жишээ олон бий” хэмээн ярьсан юм.

Мэдээний дэлгэрэнгүйг “Цагийн хүрд”-ээс...

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Цөлийн цэцэрлэг” төсөл хэрэгжиж байна  
Үзсэн: 342 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй