Шууд Chart

Амралтын өдрүүдэд 50 хүн гэмтжээ

2013-09-16 10:46:20

Өчигдөр буюу энэ сарын 15-ны байдлаар Нийслэлийн мэдээ, мэдээлэл шуурхай удирдлагын төвд иргэд, аж ахуй нэгжээс нийтдээ 8483 хандалт ирж бүртгэгджээ. Үүнд 101,105-дугаарт-588, 102дугаарт-3972, 103дугаарт-3608 дуудлага ирсэн байна. Үүнээс зам тээврийн зөрчлийн-286, түргэн тусламжийн-682, гал түймэр гамшгаас хамгаалхын-9, гэмт хэргийн шинжтэй зөрчлийн-35 дуудлага иржээ.

Түүнчлэн 9-р сарын 13-наас 16-ны өдрүүдэд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 4209 дуудлага, мэдээлэл шалгагдаж, гэмт хэргийн шинжтэй 130 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 103 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд бусдын биед гэмтэл учруулсан 5, хулгайлах 36, булаах 2, дээрэмдэх 4, танхайрах 23, зам тээврийн хэрэг 36, осол 71 гарч  50 хүн гэмтсэн байна.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Амралтын өдрүүдэд 50 хүн гэмтжээ  
Үзсэн: 1029 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй