Шууд Chart

“Их талын жазз” олон улсын их наадам болно

2013-09-16 10:55:19

“Их талын жазз” олон улсын  жазз хөгжмийн их наадам ирэх сарын 2-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Наадамд АНУ, Герман, БНСУ, БНЧУ, Шотланд, Монгол улсын жазз хөгжмийн уран бүтээлчид оролцоно. 
Наадмын гол зорилго нь мэргэжлийн жазз урлаг болон түүгээр дамжуулан боловсролыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, ЮНЕСКО-гийн зорилго, зорилтуудын хүрээнд залуучуудад энх тайван, ардчиллын төлөөх нийтлэг сонирхлоо илэрхийлэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх, Монголын уран бүтээлчид гадаадын уран бүтээлчидтэй харилцаа холбоог өргөжүүлэхэд оршино. Наадмыг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, “Их талын жазз” ТББ, Нийслэлийн соёл, урлагийн газар, АНУ-ын ЭСЯ, Бүгд найрамдах Чех улсын ЭСЯ, Франц улсын Монгол дахь соёлын төв болон “Гёте институт”хамтран зохион байгуулах юм. 

 
Нийтэлсэн: Б.Баярт

“Их талын жазз” олон улсын их наадам болно   
Үзсэн: 2003 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй