Шууд Chart

Сайд Л.Пүрэвсүрэн ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 38 дугаар чуулганд үг хэлэв

2015-11-05 10:37:14

Нэгдсэн Үндэстний Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллага - ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 38 дугаар чуулган 2015 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Парис хотноо эхлэв. Энэ удаагийн чуулган нь ЮНЕСКО байгуулагдсаны 70 жилийн ойтой давхцаж байгаагаар өмнөх чуулгануудаас түүхэн онцлог ялгаатай.

Чуулганд Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцож буй Гадаад хэргийн сайд, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын дарга Л.Пүрэвсүрэн  тус чуулганы Ерөнхий бодлогын санал шүүмжлэлд оролцож үг хэлэв. Сайд Л.Пүрэвсүрэн хэлсэн үгэндээ ЮНЕСКО байгуулагдсанаас өнгөрсөн 70 жилийн үйл ажиллагаа болон Монгол, ЮНЕСКО-гийн харилцаа, хамтын ажиллагаанд үнэлэлт дүгнэл өгч, боловсрол, соёл, шинжлэх ухаан, харилцаа холбоо, мэдээллийн салбарт ЮНЕСКО-гоос хэрэгжүүлж буй бодлого, цаашдын чиглэлийн талаар байр сууриа илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улсын Засгийн газрын оролцоо, баримтлаж буй бодлогын талаар мэдээлэв.

ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 38 дугаар чуулган 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл үргэлжилэх бөгөөд ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын 2013-2015 оны үйл ажиллагааны тайлан илтгэл, тус байгууллагын 2015-2017 оны төсвийн төслийг хэлэлцэж батлана. Мөн ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх зөвлөл, Дэлхийн өвийн хороо болон бусад Засгийн газар хоорондын хороо, зөвлөл, товчооны сонгууль болно.


Сайд Л.Пүрэвсүрэн ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 38 дугаар чуулганд үг хэлэв  
Үзсэн: 676 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй