Өнгөрсөн долоо хоногт Румыний нийслэл Бухарест хотод шөнийн цэнгээний газарт гал гарсны улмаас 30 гаруй хүн амь насаа алдаж, 130 гаруй хүн түлэгдэж гэмтсэн явдал болсон. Харин өчигдөр энэ үйл явдал, мөн өмнө нь өөрийн холбогдсон авлига, хээл хахуулийн хэрэгтэйгээ холбогдуулан тус улсын ерөнхий сайд албан тушаалаасаа огцорсон байна.
Гал гарсан шөнийн цэнгээний газарт ослын гарц хангалтгүй байсан учраас ийнхүү олон тооны хүн амиа алдаж, гэмтэж бэртсэн байна. Энэ үйл явдалд Румын улсын ард иргэд барилга байгууламжийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чанд дүрэм журам мөрдүүлж чадаагүй засгийн газраа буруутгаж, улмаар өнгөрсөн мягмар гарагт 20 гаруй мянган иргэн тус улсын ерөнхий сайд Виктор Понта-г огцрохыг шаардан, жагсаал зохион байгуулсан юм.
Харин өчигдөр Виктор Понта ард иргэдийнхээ хүсэл шаардлагыг хүлээн авч, албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгдсэн байна. Понта өмнө нь хуульчаар ажиллаж байх хугацаандаа авлига хээл хахууль авч, татвараас зайлсхийсэн хэрэгт сэжиглэгдэн, өнгөрсөн 9-р сард прокурорт шалгуулж эхэлснээс хойш нэр хүнд нь унасан юм. Румын улсын ерөнхийлөгч, сөрөг хүчний намын дарга Клаус Йоханнис Понтагийн халааг авах дараагийн ерөнхий сайдын нэрийг ойрын хугацаанд парламентад оруулах юм байна.
| Румын улсын ерөнхий сайд огцорлоо | ||
| Үзсэн: 284 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.