Шууд Chart

Сэлэнгэ аймгийн жижиг, дунд үйлдвэрлэгчдийн анхдугаар уулзалт боллоо

2015-11-05 10:48:46

Улсын хэмжээнд төмс хүнсний ногооны 50 орчим хувийг хангадаг Сэлэнгэ аймгийн жижиг, дунд үйлдвэрлэгчдийн анхдугаар уулзалт боллоо. Уулзалтад 200 гаруй үйлдвэрлэгч оролцож санал хүсэлтээ илэрхийлж, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан юм.

Сэлэнгэ  аймгийн “Мөнх шүтээн” компани тариалан эрхлэхээс гадна годон гутлын жижиг үйлдвэртэй. Тэд гутал үйлдвэрлээд 7 жил болж байгаа юм байна. Анх 2 ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр 12 ажилтантай болжээ. Тэдэнд тулгамдаж байгаа зүйл  нь борлуулалт болон зээлийн асуудал байдаг байна.

Сэлэнгэ аймгийн  Сум хөгжүүлэх санд өнгөрсөн онд 103 сая төгрөг төсөвлөсөн. Энэ сангаас  зээл авсан үйлдвэрлэгчид  үйл ажиллагаагаа өргөжүүлж, шинээр 67 ажлын байр бий болгожээ.

Сэлэнгэ аймаг ХАА-н чиглэлээр томоохон үйлдвэрлэл эрхлэхэд хамгийн суурь сайтай аймаг гэгддэг. Тус аймагт аж үйлдвэрийн паркуудыг байгуулахаар төлөвлөж байгааг аж үйлдвэрийн  сайд хэлж байсан юм.  Мөн жижиг дунд үйлдвэрийн бодлого зохицуулалтын дарга Г.Билгүүн хэлэхдээ хөрөнгө оруулалтын бодлого дээр анхаарах хэрэгтэй гэдгийг онцолж байлаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сэлэнгэ аймгийн жижиг, дунд үйлдвэрлэгчдийн анхдугаар уулзалт боллоо  
Үзсэн: 281 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй