Шууд Chart

Замын-Үүд суманд саарал ус гаргаж эхэллээ

2015-11-05 11:21:45

Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төслийн ус хангамж, ариутгал татуургын багц ажлын хүрээнд тус суманд 340 метр куб хоногийн хүчин чадалтай бохирын цэвэрлэх байгууламж баригдаад байна. Энэ талаар “Чайна Камк Инженеринг” Төрийн Өмчит Компанийн Технологийн инженер Чи Зү Ин “Энэхүү цэвэрлэх байгууламж 1-рт сум орон нутагт анх удаа баригдсан гэдгээрээ онцлогтой. Хоёрдугаарт битүү гэдгээрээ давуу талтай. Замын-Үүд суманд үүссэн бүх бохирыг шугам хоолойгоор дамжуулан хуримтлуулаад анхан болон хоёр дахь шатны цэвэршүүлэлт хийсний дараа химийн ариутгал хийж, эцэст нь ахуйн хэрэглээнд буцаагаад нийлүүлж байна. Замын-Үүд сум усны гачигдалтай говийн бүсэд оршдог тул хэрэглэсэн усаа дахин цэвэршүүлээд саарал ус гаргаж байна.  

Түүнчлэн Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төслийн хүрээнд баригдсан цогц байгууламжууд нь ойрын 30-40 жилд 50-60 мянган хүний хэрэглээг бүрэн хангах хүчин чадалтай. Гэхдээ тэдний нэвтрүүлсэн технологийн зарим горим, стандартыг нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх шаардлага байна гэдгийг төслийн менежер Г.Үнэнбат хэлсэн юм.

Мэдээний дэлгэрэнгүйг өдрийн мэдээллийн хөтөлбөрүүдээс хүлээн аваарай.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Замын-Үүд суманд саарал ус гаргаж эхэллээ  
Үзсэн: 431 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй