Шууд Chart

Төрөх эмнэлэг барих төсвөөс 9.7 тэрбум төгрөг дутжээ

2015-11-05 11:40:38

Яармагт 300 ортой төрөх эмнэлэг барихаар төсөвлөсөн мөнгөний үлдэгдэл 9.7 тэрбум төгрөг хаачсан нь мэдэгдэхгүй алга болсон байна.Үүнийг Авлигатай тэмцэх газар шалгах хэрэгтэй гэж “Энхрий үрс халуун сэтгэл” ТББ-ынхан үзэж байна.

Анх 2010 онд улсын төсвөөс 18 тэрбум 707 сая төгрөг гарган Яармагт 300 ортой амаржих газар байгуулахаар болсон.  Гэсэн ч  өнөөдрийг хүртэл хөрөнгө мөнгөний асуудлаас шалтгаалан дээрх 4 дүгээр амаржих газрын барилга ашиглалтад ороогүй байна.

Өнгөрсөн жил Засгийн газрын шийдвэрээр тус амаржих газрын бүтээн байгуулалтын ажлыг гэрээгээр гүйцэтгүүлэн дуусгахад 39 тэрбум шаардлагатай гэж үзэж байсан юм. Одоогоор барилгын явц 50-60 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин  нийт барилгын төсөвлөсөн хөрөнгөөс үлдсэн 9.7 тэрбум төгрөг хаашаа орсон нь тодорхойгүй алга болсон. Тиймээс “Энхрий үрс халуун сэтгэл” ТББ-ынхан Авлигатай тэмцэх газарт үүнийг шалгаж өгөх  хүсэлт тавьсан байна. Энэ талаар эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн их эмч, “Энхрий үрс халуун сэтгэл” ТББ-ын Ерөнхий зохион байгуулагч н.Энхмаагаас тодрууллаа.

Улсын төсвөөс нийт 25.4 тэрбумаар санхүүжилт хийж, концесс гэх нэрийн дор хувийн хэвшлээс 44 тэрбумын хөрөнгө оруулж гүйцээн бариулсан байна. Тиймээс энэ эмнэлэг алсдаа хувьчлагдах магадлалтай. Гэхдээ бид  улсын өмч байлгахаар тэмцэх болно гэдгээ тус ТББ-ынхан энэ үеэр мөн мэдэгдсэн юм.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Төрөх эмнэлэг барих төсвөөс 9.7 тэрбум төгрөг дутжээ   
Үзсэн: 1996 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.140.xxx [150.129.140.xxx] 2015-11-06 00:39
Ламбаагаас асуу
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2015-11-05 12:37
Ламба аваад бусадтай хуваагаад идсэн биз,эсвэл зургийн хэрэгсэл авсан байх
124.158.104.xxx [124.158.104.xxx] 2015-11-05 12:28
энхмаа эмчээ та бүх түрүү жил төрөх эмнэлэг барина гээд хандив цуглуулсан хэдэн төгрөг бүрдсэн хаашаа алга болсон бэ тэр мөнгө тайлбар хэрэгтэй байна
О.Энхмаа [122.201.22.xxx] 2016-09-24 15:11
эхний тоглотоос 8050000 төгрөгний билетний мөнгө цугларсах ёстой ч 1 сая 150000 төгрөгийг авч чадаагүй байна Үүнээс 4000000 төгрөгний түрээсийг UB palace-t төлсөн баримт нь ч бий Бид 4 р төрхийн асуудлаар 28 орчим хэвлэл мэдээллийн байгууллага ТВ, сонин, сайт албан байгууллагуудын дунд танилцууллага яриа хийж 4 дүүрэг Төрийн ба төрийн бус байгуулагууд иргэний нийгмийн төлөөллүүдтэй санал солилцож 4 ТВ гээр хэлэлцүүлэг, эрэн сурвалжлах нэвтрүүлэг хийлгэсэн шүү дээ Мөн 20 д ТВ-р мэдээ бэлтгүүлсэн маш их хичээл зүтгэл гаргаж хөөцөлдөж байгаа Үнэхээр урам алга аа Төр нь ч ард түмнийг ийм идэвхигүй сул учраас асуудал хөндөх шийдэлийг хайх явцыг үл тоомсорлож, ард түмнээ дорд үзсэн ард түмэн минь ч эх оронч сэтгэлгүй байна даа Төрийн эрх баригчдийг шат шатанд нь шаардаад аргаа бараад АТГ-д ч өгсөн хариу алга 2 дахь ЗГ -н нүүрийг үзэж байна даа
124.158.77.xxx [124.158.77.xxx] 2015-11-05 12:18
Наад мөнгийг чинь Ламбаа мэдэж байгаа. Түүнийг баривчилж АТГ шалгах хэрэгтэй
о.энхмаа [122.201.22.xxx] 2016-09-24 15:30
Ламбаа гуай бидний ажилд маш их саад болж хоролж байна СХД ийн эмнэлэгтийн хөрөнгө оруулалтыг маань цуцлуулж чадсан хорлогч шүү АТГ маань хамтарч ажиллая ЭМЯ-г захиалагчын хяналт тавиагүй төсвийн хяналт тавиагүй асуудлаар дахин шүүхэд хандхыг зөвөлсөн байгаа

Бидэнтэй нэгдээрэй