Засгийн газраас хэрэгжүүлж буй “Аймагт бүрт 1000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотод 126 айлын орон сууц баригдаж ашиглалтад орсон байна.
Сумандаа төдийгүй аймагтаа анх удаа баригдсан 9 давхар орон сууцын барилгын ажлыг “Гүүд кестл” компанийхан гүйцэтгэжээ. Тус компани өнгөрсөн оны долоодугаар сараас ажлаа эхлүүлсэн бөгөөд өндөр стандарт бүхий бүрэн цутгамал орон сууц гэдгийг гүйцэтгэгч компанийн Ерөнхий инженер Ч.Анхбаяр хэлж байв.
Энэ жил Дархан-Уул, Увс, Архангай, Хэнтий, Сэлэнгэ аймгуудад эхний ээлжийн орон сууцнууд баригдаж ийнхүү сүүлийнх ашиглалтад орж байгаа юм. Зүүнхараа хотын хувьд хүн ам ихтэй учраас орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй гэдгийг ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулга хэлж байсан.
Түүнчлэн “Аймаг бүрт 1000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд ирэх онд Хөвсгөл, Орхон, Булган, Завхан, Баянхонгор аймгуудад шинээр орон сууц барихаар төлөвлөж байгаа ажээ.
| Зүүнхараа хотод 126 айлын орон сууц баригдлаа | ||
| Үзсэн: 1797 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.