Шууд Chart

ОХУ-д Үндэсний эв нэгдлийн өдрийг тэмдэглэлээ

2015-11-05 15:23:05

Өчигдөр Оросын ард түмэн үндэсний эв нэгдлийн өдрөө тэмдэглэн өнгөрүүллээ. 1612 онд Польшийн эзлэн түрэмгийлэгчдийг Москвагаас хөөн гаргасан үйл явдлыг дурсан, 2005 оноос эхлэн жил бүрийн 11 дүгээр сарын 4-ний өдрийг "Үндэсний эв нэгдлийн өдөр" болгон тэмдэглэх болсон байна. Энэ өдөрт зориулсан баяр ёслолын үйл ажиллагааг Оросын олон хотод зохион байгуулснаас гадна нийслэл Москва хотын төв хэсэгт баярын жагсаал боллоо. Энэхүү жагсаалд Оросын өнцөг булан бүрээс хүрэлцэн очсон 85 орчим мянган хүн оролцсон байна.

Жагсаалын үеэр хурсан олон Египетийн Синайн хойгт осолдсон Оросын "Когалым-Авиа" компанийн онгоцонд явсан 224 хүний дурсгалыг хүндэтгэн, дуугаа хураажээ. Түүнчлэн “Оросын жагсаал” гэх нэртэй өөр нэгэн жагсаал Москва хотын захад орших Люблино дүүрэгт болсон байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын эв нэгдлийн өдөрт зориулан хэлсэн үгэндээ "Оросууд нэгдсэн цагтаа агуу ялалтууд байгуулж, хуваагдаж талцах үедээ доройтон задардаг. Иймээс Оросын ард түмэнд эв нэгдлийн баяр чухал ач холбогдолтой" хэмээн онцлон тэмдэглэсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-д Үндэсний эв нэгдлийн өдрийг тэмдэглэлээ  
Үзсэн: 407 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй