“Чингис бонд”-ын санхүүжилтээр байгуулсан хуурай сүүний үйлдвэр бүтээгдэхүүнээ экспортод гаргаж эхэлжээ. Тэсо корпорацийн Милко салбар компанийн “Golden Milk” хуурай сүүг өнгөрсөн сараас Казакстан улсын зах зээлд нийлүүлж эхлээд байгаа юм байна. Энэхүү хуурай сүүний хувьд олон улсын стандартын шаардлага хангаж, шилдэг брэнд бүтээгдэхүүнээр шалгарсан ажээ. Тодруулбал, ОХУ-д жил бүр зохион байгуулагддаг хүнсний үйлдвэрлэгчдийн “Прод Экспо” үзэсгэлэнгээс “Лучший Продукт-2015” буюу шилдэг брэнд өргөмжлөлийг авчээ.
Хуурай сүүг цаашдаа ОХУ, Кыргыз, БНХАУ-д ч гаргахаар ажиллаж байгаа юм байна. Одоогийн байдлаар хуурай сүүг сонирхож, импортлох сонирхлоо илэрхийлсэн дээрх улсуудтай хамтран ажиллах гэрээ хэлэлцээрийг хийж байгаа мэдээллийг “Тэсо” корпорациас өгч байна.
Тус компани цаашдаа хуурай сүүнээсээ гадна бусад төрлийн нэрийн бүтээгдэхүүнүүдээ ч гадны зах зээлд нийлүүлэхээр том зорилго тавин ажиллаж байгаа ажээ. Өнөөдрийн байдлаар “Милко” компани өдөртөө 11 тонн хуурай сүү үйлдвэрлэж байна.
| Манай улс хуурай сүүн бүтээгдэхүүнүүдээ экспортлож эхэллээ | ||
| Үзсэн: 913 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.