Шууд Chart

Пакистанд үйлдвэрийн барилга нуржээ

2015-11-05 15:41:34

Пакистаны баруун хойд хэсэгт орших Пенжаб мужийн нийслэл Лахор хотод үйлдвэрийн гурван давхар барилга нуржээ. Үүний улмаас наад зах нь 20 хүн амь насаа алдаж, 70 гаруй хүн бэртэж гэмтсэн талаар албаны эх сурвалж мэдээлсэн байна. Лахор хотын аж үйлдвэр төвлөрсөн бүсэд орших тус үйлдвэрт гялгар уут үйлдвэрлэдэг байжээ. Үйлдвэрийн хоёр давхар барилга дээр гурван дахь давхар буюу өргөтгөлийг нэмж барьж байх явцад барилга нурсан байна.

Энэ үеэр барилгад байсан наад зах нь 150 ажилчин нурангид дарагджээ. Пакистаны ерөнхий сайд Наваз Шариф нурангид дарагдсан хүмүүсийг эрж хайх, аврах ажиллагааг улам эрчимжүүлэхийг Пенжаб мужийн засаг захиргаанд үүрэг болгосон байна. Үүний дагуу цэрэг армийн албан хаагчид болон инженер, шинжээчдийн багийг ослын газарт илгээж, аврах ажиллагаанд туслуулахаар болжээ.

Түүнчлэн аврах ажиллагааг түргэвчлэхийн тулд хүнд машин механизм ашиглаж байгаа юм байна. Барилга нурах болсон шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ч 7 хоногийн өмнө болсон 7,5 баллын газар хөдлөлтөөс шалтгаалсан байж магадгүй гэж үзэж байна. Түүнчлэн Пакистанд барилга байшингууд ихэвчлэн чанар, аюулгүй байдлын стандартад нийцээгүй байдгаас болж нуралт үүссэн байж болзошгүй байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Пакистанд үйлдвэрийн барилга нуржээ  
Үзсэн: 932 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй