Улсын хэмжээнд ургац хураалтын ажил үндсэндээ дуусч байна. Урьдчилсан дүнгээр энэ онд 210 мянган тонн үр тариа хураахаар төлөвлөснөөс 198 мянган тонн улаанбуудай хураан авчээ. Энэ жил 252 мянган тонн буудай хурааж, гурилын үйлдвэрт 186 мянган тонн, “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-д 27 мянган тонн улаанбуудай нийлүүлэх тооцоотой байсан. Гэвч цаг агаарын таагүй байдлаас үүдэж дээрх төлөвлөгөө тасрах магадлалтайг тариалан эрхлэгчид хэлж байсан юм.
Одоогийн дүн мэдээлэлд тулгуурлаад тооцвол гурилын хэрэгцээнд дутагдах буудайн хэмжээ өсч магадгүй байна. 2013 оноос улаанбуудайг стратегийн хүнсэнд тооцдог болсноор импорт, экспортын асуудалд квот тогтоодог болсон юм. Ингэхдээ тухайн жилийн ургац хураалтын дүн, хүнсний хэрэгцээт хэмжээнд тулгуурлан, жилд хоёр удаа тогтоож, аж ахуйн нэгж компаниуд өөрсдөө худалдаагаа хариуцан нийлүүлэлт хийдэг байжээ. Харин энэ оноос хүнсний нөөц бүрдүүлэх, тарианы үр, улаанбуудайн гадаад худалдааны үйл ажиллагааг нэг цонхны бодлогоор зохицуулахаар болж, энэхүү чиг үүргийг “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-д хариуцуулахаар Засгийн газраас шийдвэрлээд байгаа юм.
| Урьдчилсан дүнгээр 198 мянган тонн улаанбуудай хураан авчээ | ||
| Үзсэн: 736 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.