Шууд Chart

Г.Шийлэгдамбыг АТГ-аас баривчилсан асуудлаар мэдээлэл хийлээ

2015-11-05 16:05:13

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас баривчилсан асуудлаар МАХН-ын удирдлагууд сая мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд, МАХН-ын Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян, Ц.Шаравдорж нар оролцсон. Тэд хэлэхдээ  “МАХН-ын нэр хүнд сэргэж, үйл ажиллагаа нь идэвхжиж байгаатай холбоотойгоор бидний үйл ажиллагааг сааруулах, айлгах зорилготой арга хэмжээнийх нь нэг. МАХН иймэрхүү хэлмэгдүүлэлтийг үзсээр ирсэн. Ийм хэлмэгдүүлэлтээс бид айхгүй” гэсэн байна.

Түүнчлэн МАХН-ын Нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж “Монгол оронд мөрдөлт, хэлмэгдүүлэлт, тагнах, чагнах ажиллагаа ердийн үзэгдэл болсон байна. 1937 оны аймшигт хэлмэгдүүлэлтийг бид түгшүүртэйгээр ярьдаг. Гэтэл өнөөдөр шүүх, цагдаа, прокурор, АТГ Монгол Улсын иргэдийг хэлмэгдүүлдэг, бодлогын арга хэрэгсэл болж хувирсан нь аймшигтай. Бас гутамшигтай. Өнөөдөр монголчууд айдас дунд амьдарч байна” гэлээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Г.Шийлэгдамбыг АТГ-аас баривчилсан асуудлаар мэдээлэл хийлээ  
Үзсэн: 532 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.72.247.xxx [202.72.247.xxx] 2015-11-05 16:55
ямар нэгэн үндэслэгүгүйгээр хорихгүй дээ өвгөнд мөнгө олж өгөх гэж яваад балрав уу даа уул нь дажгүй л хүн харагддаг

Бидэнтэй нэгдээрэй