Монголын Үйлдвэрчний Эвлэл төрийн албан хаагчдын цалинг нэмэхийг Засгийн газраас шаардлаа. Өнгөрсөн нэгдүгээр сард Үйлдвэрчний Эвлэл Засгийн газартай гэрээ хийж, цалин нэмэхээр тохиролцсон ч Засгийн газар хэлсэн амандаа хүрэхгүй байгааг тэд сануулж байна.
2016 оны төсөвт цалингийн нэмэгдэлд 90, тэтгэврийн нэмэгдэлд 130 тэрбум төгрөг нэмж төсөвлөхөөр Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрт тусгажээ. Гэтэл ирэх оны төсөвт энэ мөнгө орж ирээгүй. Тиймээс Үйлдвэрчний Эвлэлээс Засгийн газарт шаардлага хүргүүлж, Хөдөлмөрийн хэлэлцээрийн дагуу хамтын маргаан үүсгээд байгааг МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэллээ.
Өчигдөр Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талд үндэсний хороо хуралдсан ч тодорхой шийдэлд хүрч чадалгүй тарсан байна. Энэ асуудлыг Засгийн газар хэлэлцээрээр шийдэх боломжтой гэж үзэж байгаа ч одоо болтол албан ёсны хариу өгөхгүй байгааг МҮЭХ-ныхон хэллээ.
Мэдээний дэлгэрэнгүйг “Цагийн хүрд”-ээс үзээрэй.
| Төрийн албан хаагчдын цалинг нэмэхийг шаардав | ||
| Үзсэн: 314 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.