Шууд Chart

БНХАУ-ын дарга Вьетнамд айлчилж байна

2015-11-05 17:17:39

БНХАУ-ын дарга Си Зиньпин Вьетнамд хийх төрийн айлчлалаа өнөөдөр эхэлж байна. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү айлчлалаар Хятад, Вьетнам харилцаагаа сайжруулах тухай болон, Өмнөд Хятадын тэнгисийн газар нутгийн маргаан, саналын зөрүүтэй бусад асуудлаар хэлэлцэх төлөвлөгөөтэй байна.

Хятад, Вьетнам газар нутгийн маргаантай Өмнөд Хятадын тэнгис дэх Параселийн бүлэг аралд Хятад газрын тос олборлох өрөмдлөг хийж эхэлснээр хоёр орны харилцаа эрс хүйтэрсэн юм. Үүнээс хойш хоёр орны өндөр дээд хэмжээний төлөөлөгчид харилцаагаа сэргээх зорилгоор хэд хэдэн удаа харилцан айлчлал зохион байгуулаад байна. Си Зиньпиний энэ удаагийн айлчлалаар хоёр тал эрх баригч намуудын харилцаа, хамтын ажиллагаа, түүнчлэн худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн салбарт 10 гаруй гэрээ хэлэлцээр байгуулна гэж Хятадын Синьхуа агентлаг мэдээлж байна.

Айлчлалын үеэр хоёр тал маргаантай асуудлуудаар хэлэлцээ хийх боловч, үүнээс дорвитой үр дүн гарахгүй болов уу гэж ажиглагчид харж байна. Газар нутгийн маргаанаас үүдэн хоёр орны харилцаанд сэв суусан ч гэсэн Хятад өнөөг хүртэл Вьетнамын худалдааны хамгийн том түнш хэвээр байгаа юм. Си Зиньпин Вьетнам дахь айлчлалаа өндөрлүүлээд Сингапурыг зорино. Тэрээр Сингапурт байх үеэрээ Тайванийн ерөнхийлөгчтэй уулзахаар төлөвлөөд байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-ын дарга Вьетнамд айлчилж байна  
Үзсэн: 234 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй