Өршөөлийн хуулийн дагуу хорих ял эдэлж байгаа зарим ялтан өнөөдрөөс эхлэн суллагдаж байна. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн дагуу Эд хөрөнгө завших, Авлига авах, хууль бусаар хөрөнгөжих, албан тушаалын зэрэг хэргээр ял эдэлж байгаа 161 хүн өршөөлд хамрагдахгүй. Мөн эх орноосоо урвасан, тагнуул хийсэн, зэвсэгт үймээн дэгдээсэн, хорлон сүйтгэсэн, хүнийг санаатай хөнөөсөн, хүн худалдах, хар тамхитай холбоотой зэрэг онц аюултай хэрэг үйлдсэн 200 гаруй гэмт хэрэгтэн өршөөгдөхгүй юм байна.
Жишээ нь, Хорих 409-р ангид нийт 370 ялтан ял эдэлж байна. Тэдний 40 орчим хувь нь өршөөлд хамрагдаж байгаа ажээ. Өршөөл үзүүлэх тухай хуулиар 1700 орчим ялтан суллагдаж байгаа бол 1300 орчим ялтны ял хоёр жилээр хасагдана. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан 82 мянган иргэн өршөөлийн хуульд хамрагдсан. Мөн Хорихоос өөр төрлийн ялтай 1200 иргэнийг өршөөж байна. Нийтдээ энэ хууль 100 гаруй мянган хүнд үйлчилж байгаа юм.
Өршөөгдсөн мянган ялтан тутмын 100 нь дахин гэмт хэрэг үйлддэг гэсэн судалгаа байна. Тэгвэл хүний амь насанд халдах, хүчингийн хэрэг үйлдэх зэргээр 10-25 жилийн ял авсан ялтнуудыг энэ чанга дэглэмтэй 409-р ангид хорьдог. Энд хоригдож байхдаа өршөөлд хамрагдаад дахин гэмт хэрэг хийсэн хүн байдаг уу, өнөөдөр суллагдаж байгаа хүмүүст баталгаа өгөх үү гэдгийг бид тодруулсан сурвалжлагыг өнөөдөр “Цагийн хүрд” хөтөлбөрөөс үзээрэй.
| Өршөөлийн хуульд хамрагдсан хүмүүс өнөөдрөөс суллагдаж эхэллээ | ||
| Үзсэн: 291 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.