Засгийн газар өнөөдөр 17:00 цагийн орчимд ээлжит бус хуралдаж, УИХ-ын гишүүн Су.Батболд нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, тодорхой саналыг хууль санаачлагчид уламжлахаар тогтсон байна.
Мөн УИХ-ын гишүүн Р.Бурмаа нарын санаачлан боловсруулсан Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжжээ. Тиймээс Сонгуулийн тухай хуулийн төсөл санаачлагчдын хувьд төслөө УИХ-д өргөн мэдүүлэх боломж бүрдсэн гэсэн үг. Үүгээр бол УИХ 2016 оны төсвийн хуулийн төслийг батласны дараа Сонгуулийн хуулийг өөрчлөхөд анхаарч, шинэ он гарахаас урьтаж хэлэлцэн шийдвэрлэж магадгүй байна.
| Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ | ||
| Үзсэн: 382 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.