Шууд Chart

ОХУ-ын Сири дэх цэргийн тоо дөрвөн мянгад хүрсэн гэв

2015-11-06 10:34:19

ОХУ Сири дэх "Исламын улс" бүлэглэлийг дарах зорилтынхоо хүрээнд Сири дэх цэргийнхээ тоог дөрвөн мянгад хүргэсэн тухай Өрнөдийн хэвлэлүүд мэдээлж байна. Өөрөөр хэлбэл Москва өнгөрсөн есдүгээр сарын 30-нд Сирийн нутаг дэвсгэрт Исламын улс бүлэглэлийн эсрэг агаарын цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш тэнд байгаа цэргийн бие бүрэлдэхүүнийхээ тоог хоёр дахин нэмсэн гэж Америкийн албан тушаалтнууд мэдэгджээ.

Мөн Америкийн албаныханы мэдээгээр Оросын Сири дэх зэвсгийн нөөц нь ч гэсэн нэмэгджээ. Харин Оросын гадаад хэргийн яам ерөнхийлөгч Оросын Сири дэх цэргийн тооны талаар мэдээлэл өгөхөөс татгалзаж, Сирид байлдааны талбарт Оросын цэрэг байхгүй, зөвхөн тэндэх Москвагийн цэргийн баазуудыг хамгаалж, Дамаскийн армийнхантай хамтарч ажиллаж байгаа цөөн тооны цэрэг бий гэдгийг мэдэгджээ. 

Мөн Сирид Оросын цэргийнхэн хохирол амсаж байгаа гэх Вашингтоны мэдээллийг Москва няцааж, тэнд Орос цэрэг амь үрэгдсэн зэргээр хохирол амассан зүйл байхгүй гэсэн тайлбарыг өгчээ. Харин өнөөдөр ОХУ-ын агаар, сансрын хүчний ерөнхий командлагч Виктор Бондарев Сирид зенитийн пуужин байрлуулснаа хүлээн зөвшөөрсөн байна. Орос боломжит эрсдлийг тооцож үзсэний үндсэн дээр хамгаалах зэвсгээ Сирид байршуулсан, үүнийг АНУ-ын тагнуулынхан мэдэж байгаа гэдэгт эргэлзэхгүй байгааг тэрээр мэдэгджээ. Үүний зэрэгцээ Сири дэх Оросын цэргийн бие бүрэлдэхүүн хохирол багатай, ажиллагаагаа ажмилттай явуулж байгаа гэдгийг Виктор Бондарев нотолсон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-ын Сири дэх цэргийн тоо дөрвөн мянгад хүрсэн гэв  
Үзсэн: 973 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
124.158.77.xxx [124.158.77.xxx] 2015-11-06 11:38
40000 болгоод газраар дайтах хэрэгтэй

Бидэнтэй нэгдээрэй