Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны хамтарсан санхүүжилтээр НЗДТГ-аас хэрэгжүүлж буй "Улаанбаатар-Цэвэр агаар төсөл"-ийн зуухны хөтөлбөрийн үйл ажиллагаа эхэлж байна. Өмнө жил нийслэлийн иргэд “Сэлэнгэ констракшн” ХХК-ны Өлзий зуух, “Роял Өүшн” ХХК-ны Том дөл зуухыг авсан бол энэ жил “Элмеко” ХХК-ны Талст зуух, “Их тэнгэрийн хүч” ХХК-ны Бекас 107 зуухыг нэмж худалдаалах боллоо. Тус төсөлд нийт 15 төрлийн бүтээгдэхүүний санал ирснээс дээрх дөрвөн зуух шалгарч ШУТИС-ийн дэргэдэх Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнгийн "Зуухны утаа ялгаруулалт, үр ашгийг турших" лабораторит туршигдсан байна. Эдгээр зуухнуудыг иргэд дунджаар 93 хувиар хямдруулсан үнэ буюу 29000-36334 төгрөгөөр худалдаж авах боломжтой. Бүрэн шаталттай зуух энэ 7 хоногоос эхлэн дүүргүүдийн 25 гэр цэгээр худалдаалагдана.
Бүрэн шаталттай дөрвөн төрлийн зуух худалдаанд гарлаа | ||
Үзсэн: 4123 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.