Шууд Chart

АНУ, БНХАУ Өмнөд Хятадын тэнгис дэх маргаанаар зөрчилдөв

2015-11-06 11:33:02

Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо АСЕАН-ы батлан хамгаалахын сайд нарын түвшний өргөтгөсөн хэлэлцээ Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаантай байдалд Хятад, Америкийн байр суурины зөрүү их байгааг харуулж өглөө. Одоо Хятад, Америк хоёр дараа дараагийн дээд хэмжээний уулзалтуудад мухардмал байдлаа яаж арилгах вэ гэдэг дээр  олон улс анхаарч байна.

Лхагва гарагт Малайзын нийслэл Куала Лампур хотноо болсон АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтын үеэр Хятад Америкийн байр суурь зөрчилдсөнөөс үүдэн, АСЕАН хамтарсан тунхаглалаа баталж чадаагүй. Хятад улс Өмнөд Хятадын тэнгистэй холбоотой ямар ч үг өгүүлбэрийг хамтарсан тунхаглалд оруулахгүй гэснээс болж АНУ, Япон зэрэг орнуудаас эсэргүүцэлтэй тулгарсан. АНУ-ын хувьд усан замын чөлөөт байдлыг дахин шаардахын зэрэгцээ, Өмнөд Хятадын тэнгист эргүүлийн хөлөг онгоцуудаа дахин илгээнэ гэдгээ мэдэгдэж байна.

АСЕАН-ы уулзалтанд АНУ-ын батлан хамгаалахын сайд Эштон Картер, Хятадын батлан хамгаалахын сайд Чан Вань Цюань нар оролцсон юм. Өнгөрсөн сард АНУ, Хятадын засгийн газар Филиппинд болох Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа, Малайзд болох Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтуудад оролцохоо зарласан.

Гэвч өнгөрсөн 7 хоногт АНУ-ын байлдааны сөнөөгч онгоц Өмнөд Хятадын тэнгисийн Спратлийн аралд Хятадын байгуулсан хиймэл арлын 12 мильд нэвтэрснээс хойш хоёр орны хооронд хурцадмал байдал үүсээд байна. Мөн өнөөдөр АНУ-ын батлан хамгаалахын сайд Эштон Картер Өмнөд Хятадын тэнгист эргүүл хийж байгаа Америкийн тэнгисийн цэргийн Теодор Рузвелт нисэх онгоц тээгч онгоцон дээр очиж, эргүүл хийх явцтай танилцаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ, БНХАУ Өмнөд Хятадын тэнгис дэх маргаанаар зөрчилдөв  
Үзсэн: 286 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй