Шууд Chart

Хятад, Тайванийн удирдагчид түүхэн уулзалт хийнэ

2015-11-06 11:45:11

Тайванийн Ерөнхийлөгч Ма Инжоу энэ бямба гарагт Хятадын дарга Си Зиньпинтэй хийх уулзалтынхаа талаар өнөөдөр Тайпэй хотноо хэвлэлийн хурал зарлан, албан ёсны байр сууриа илэрхийллээ. Тэрээр энэ уулзалт түүхэн үйл явдал болно гэдгийг тэмдэглэхийн зэрэгцээ бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хадгалах зорилготой гэдгийг цохон тэмдэглэсэн байна.

Бямба гарагт Сингапурт болох энэхүү дээд хэмжээний уулзалт нь 1949 оноос хойш Хятад, Тайванийн эрх баригчдын хоорондын анхны уулзалт болох юм. 66 жилийн дараа болох энэ уулзалт хоёр талын хооронд уулзалт хэлэлцээг хэвийн болгох эхний алхам болоод зогсохгүй цаашид харилцаа холбоотой байх механизмыг бүрдүүлэх юм гэдгийг Тайванийн  удирдагч онцолж байна. Ажиглагчид Ма Инчжоу Си Зиньпинтэй ижил байр суурьтай гэдгээ харуулах, эх газрын Хятадтай харилцаагаа сайжруулах засгийн газрынхаа хүчин чармайлтын үр дүн харах зорилготой байна гэж дүгнэж байна.

Гэвч Тайванийн сөрөг хүчний нам Хятадын даргатай хийх уулзалтыг эсэргүүцэж, энэ уулзалт Си Зиньпиний ил тод бус байдлыг хүлээн зөвшөөрөх шийдвэрт хүргэнэ гэж болгоомжилж байна. Харин зарим шүүмжлэгчид Ма Инчжоу ирэх нэгдүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуулийг угтан Хятадыг дэмжигч Үндэсний намд олон нийтийн дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор Си Зиньпинтэй уулзалт хийх гэж байна гэсэн өнцгөөс харж байна. Гэхдээ хоёр тал энэ уулзалтыг сонгуультай холбох үндэслэлгүй, цэвэр хоёр талын харилцааны асуудалд чиглэсэн гэсэн байр суурьтай байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хятад, Тайванийн удирдагчид түүхэн уулзалт хийнэ  
Үзсэн: 526 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй