Шууд Chart

Халамжийн сангийн мөнгийг хууль бусаар зарцуулсан нь шалгалтаар тогтоогдлоо

2015-11-06 12:53:36

Зарим халамж үйлчилгээний хэлтсүүд халамжийн сангийн мөнгийг хууль бусаар зарцуулсан нь шалгалтаар илэрчээ. Тодруулбал: Чингэлтэй дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний газар л гэхэд хуулийн дагуу эрх үүсээгүй хүнд халамжийн мөнгө олгосон байна. Энэ салбарт ажиллаж байгаа мэргэжилтнүүдэд тавих дотоод хяналт шалгалт сул байна гэж  Нийслийн мэргэжлийн хяналтын газрын Нийгмийн халамжийн хяналтын Улсын ахлах байцаагч н.Энхжаргал хэлж байна.

Түүнчлэн өнгөрсөн онд  Баян-Өлгий аймгийн нийгмийн халамж үйлчилгээний газрын дарга болон ажилтнууд Нийгмийн халамжийн төсвөөс их хэмжээний мөнгө завшсан хэрэг гарч байсан.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Халамжийн сангийн мөнгийг хууль бусаар зарцуулсан нь шалгалтаар тогтоогдлоо  
Үзсэн: 518 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй