Шууд Chart

Хөдөлмөр эрхлэлтийг зохицуулах заалтыг хуулинд нэмэлтээр оруулах хэрэгтэй гэв

2015-11-06 12:58:51

Гэр бүлийн хариуцлага бүхий ажилтнуудын хөдөлмөр эрхлэлтийг зохицуулах заалтыг хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад оруулж өгөх хэрэгтэй гэж албаныхан үзэж байна. 

Тодруулбал: Гэр бүлдээ хариуцлага хүлээдэг буюу өвчтэй эцэг эхээ асардаг, эсвэл 0-7 хүртэлх насны хүүхдээ сургуульд цэцэрлэгт нь хүргэж өгөөд ажлаасаа хоцорсон ажилтнуудыг  гэр бүлийн шалтгаанаас нь хамаарч  ажлаас нь халхыг  олон улсад хууль бус үйлдэл гэж үздэг.  Гэтэл Манай улсын хөдөлмөрийн харилцаанд энэ төрлийн зөрчил багагүй илэрч байна.

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд өнгөрсөн жилийн эхний хагаст гэхэд гэр бүлийн хариуцлага бүхий ажилтнуудын хөдөлмөр эрхлэлтийг зөрчсөн 50 гаруй гомдол ирсэн гэж тус холбооны хуулийн мэргэжилтэн н.Саранцацралт ярилаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хөдөлмөр эрхлэлтийг зохицуулах заалтыг хуулинд нэмэлтээр оруулах хэрэгтэй гэв  
Үзсэн: 460 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй