Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар утсаар ярьжээ. Хоёр орны удирдагчид өнгөрсөн долоо хоногт Египетийн Синайн хойгт сүйрсэн Оросын онгоцны осолтой холбоотой асуудал хөндсөн байна.
Ерөнхий сайд Дэвид Кэмерон Оросын онгоцонд бөмбөг суурилуулсан байсан, энэ нь сүйрлийн гол шалтгаан болсон байх өндөр магадлалтай гэж үзэж байгаагаа ерөнхийлөгч Путинд ярьсан байна. Путин үүний хариуд ослын учир шалтгааныг албан ёсны мөрдлөг шалгалтаар илрүүлсэн мэдээлэлд үндэслэн дүгнэх хэрэгтэй гэх байр сууриа илэрхийлжээ.
Хэрэв онгоц сүйрсэн явдалд үнэхээр Исламын улс алан хядагч бүлэглэлийнхэн буруутай нь тогтоогдвол Оросын Сирид "Исламын улс" бүлэглэлийн эсрэг явуулж байгаа агаарын ажиллагаанд хүндхэн цохилт болно гэж ажиглагчид үзэж байна. Өнгөрсөн бямба гарагт Египетийн Шарм-эль-Шейх нисэх буудлаас Санкт Петербургийг чиглэн нисэх замдаа сүйрсэн Оросын "Когалым" авиа компанийн онгоцонд явсан 224 хүн бүгд амь үрэгдсэн юм.
Бөмбөг дэлбэрснээс болж онгоц осолдсон байж магадгүй хэмээн мягмар гарагт Их Британи, АНУ-ын тал мэдэгдэж, энэ дүгнэлтээ тагнуулын мэдээлэлд үндэслэн хийсэн хэмээн тайлбарласан юм. Энэ мэдэгдлээс үүдэлтэй Английн “Бритиш эйрвэйс” компани Их Британиас Шарм-эль-Шейхийн чиглэлд нислэгээ түр зогсоосон байна.
| Путин, Кэмерон нар утсаар ярилцлаа | ||
| Үзсэн: 286 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.