Манай улсад эрүүдэн шүүж ял тулгадаг байдал байсаар байгаа. Тухайлбал, “Хүний эрхийн үндэсний комисс”-т ирж байгаа гомдлын 80 хувь нь эрүүдэн шүүхтэй холбоотой байгааг Хүний эрхийн үндэсний комиссынхон хэлж байна. Тиймээс НҮБ-ааас манай улсад Эрүү шүүлтээс ангид байх зөвлөмжийг ирүүлжээ.
НҮБ-аас Ази-Номхон далайн бүсийн хүний эрхийн байгууллагуудын дунд “Эрүү шүүлтийн эсрэг Элчин сайд” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөрт хамрагдах хэрэгтэйг НҮБ-аас манай улсад зөвлөжээ. Учир нь Монгол Улсад эрүүдэн шүүх ажиллагаа байсаар байгаа. Гэхдээ бүр илүү ноцтой байдалд байж магадгүй гэж тэд үзсэн байна.
Хууль зүйн яам, Хууль сахиулах их сургууль, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зэрэг зургаан байгууллагаас 25 албан хаагчийг сонгон сургагч багш нарыг бэлтгэж эхэлсэн. Тэд эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх, гарсан зөрчлийг цаг тухай үед нь таслан зогсоох үүрэгтэй юм байна.
| НҮБ-аас манайд эрүүдэн шүүх ажиллагааг таслан зогсоох зөвлөмжийг өгчээ | ||
| Үзсэн: 671 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.