Азийн либераль ардчилсан намууд Улаанбаатар хотод чуулна. "Иргэний зориг ногоон нам" зөвлөлийг нь тэргүүлдэг учраас ийнхүү 2016 оны либераль намуудын төлөөлөл байгаль орчны өөрчлөлтийн асуудлаар Монгол Улсад хэлэлцэхээр болсон байна.
Азийн либераль ардчилсан намуудын гүйцэтгэх зөвлөлийн худалдааныг энэ сарын 7-8 өдрүүдэд зохион байгуулна. Монгол Улсын хувьд уул уурхайн баялгаа ашиглаж, дэлхийн зах зээлд нийлүүлж байгаа нь зөв. Гэхдээ байгаль орчинд сөрөг нөлөө багатай, хариуцлагатай уул уурхайн асуудлыг хөндөх нь чухал гэж Азийн ардчилсан либераль намуудын зөвлөлийн гүйцэтгэх захирал Селито Арле хэлж байна. Тэрбээр "Уул уурхайгаас хэт хараат байх нь эргээд засаглалын хямралыг үүсгэдэг. Өнөөдөр Монгол Улсын нутаг дэвсгэрт уул уурхайгаас болж сүйдсэн газар нутаг олон байдаг. Энэ бол ганцхан Монгол Улсад тохиолдож байгаа асуудал биш. Тиймээс энэ удаагийн чуулганд оролцож байгаа улс орнууд тулгамдсан асуудлаа хэрхэн, яаж шийдвэрлэсэн туршлагаасаа хуваалцахаас эхлээд олон үр дүн гарна гэж хүлээж байна" гэлээ.
"Иргэний зориг ногоон нам" 2011 оноос тус зөвлөлийн гишүүн болсон бөгөөд 2014-2016 онд даргалахаар болсон. Ингэснээр Монгол Улсад тулгамдаж байгаа олон асуудлыг шийдэхэд Азийн либераль ардчилсан үзэлтнүүд анхаарал хандуулж, олон улсын түвшинд асуудлаа ярьж, хүчтэй дуугарах боломж бүрдсэн байна.
| Азийн либераль ардчилсан намууд Улаанбаатарт чуулна | ||
| Үзсэн: 385 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.