Шууд Chart

Дорнод аймгийн нутгийн зөвлөл Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлжээ

2015-11-06 14:45:42

Халх гол хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын 75-р тогтоолыг цуцлах шаардлагыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлж байгаа тухайгаа Дорнод аймгийн нутгийн зөвлөл хэвлэлийнхэнд мэдээллээ.

Халх гол суманд Хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах тухай шийдвэр нь Үндсэн хуулийн хэд хэдэн заалт, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, соёлын өвийг хамгаалах тухай хууль, олон улсын гэрээ конвенциудыг зөрчиж байна гэж нутгийн зөвлөл үзэж байгаа юм байна.

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын тавд Бэлчээрийн нөөц газар, Мэнэнгийн тал, говийн баянбүрд, загсан ойг улсын тусгай хамгаалалтад авч тал хээрийн эмзэг бүс нутгийн хөрс, ургамал, өөрөө нөхөн төлжих боломжийг бий болгох, хөрсний үржил шим, чийгийг хамгаалах нөөц бололцоо бүрдүүлнэ гэж заасан байдаг. Гэвч УИХ-ын гаргасан 75-р тогтоол үүнийг зөрчиж байна гэж Дорнод аймгийн нутгийн зөвлөлийн дарга н.Цогтбаатар ярилаа.

Халх гол суманд амьдардаг 3000 гаруй иргэний 1650 нь УИХ-ын 75-р тогтоолыг эсэргүүцэж гарын үсэг цуглуулан нутгийн зөвлөлдөө хандсан байна. Орон нутгийн иргэдийн хэлж байгаагаар Монгол Улс өмнө нь хоёр ч чөлөөт бүс байгуулсан. Гэтэл Алтанбулгийн чөлөөт бүс гурав, дөрөвхөн дэлгүүртэй 10 жил болж байна. Үнэхээр Халх голын чөлөөт бүс ашигтай ажиллаж чадна гэсэн эдийн засгийн тооцоо судалгаа, баталгаатай мэдээллээ олон нийтэд дэлгэхийг шаардаж байна гэлээ.

Чөлөөт бүс байгуулах гээд байгаа энэ газар бол Монгол орны хамгийн үржил шимт хөрстэй, ан амьтан, ургамал, улсын нөөц, байгаль орчин экологийн хувьд эмзэг хэсэг тул гаргасан шийдвэрээ эргэн харахыг шаардаж байна гэж Дорнод аймгийн нутгийн зөвлөл мэдэгдсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дорнод аймгийн нутгийн зөвлөл Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлжээ  
Үзсэн: 226 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-11-06 14:54
Ерөнхийлөгч хэд хоногийн дараа Хятад улсад айлчилж тусламж хүснэ аугаа их хөршдөө Халх голоор бэлэг барина
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-11-06 14:53
Бурмаагаар дамжуулж ийм зүйл хийж байна, нэг хүн ийм зүйл хийж болно, УИХ-ын 76 баталсныг ерөөсөө ойлгохгүй байна, бүгдээрээ Хятадын даалгаврыг биелүүлэгч юм уу

Бидэнтэй нэгдээрэй