Шууд Chart

Их Британи нислэгээ цуцласанд Египет сэтгэл дундуур байна

2015-11-06 14:47:21

Оросын онгоцны осолтой холбогдуулан Их Британийн Засгийн газар Египетийн Шарм-эль-Шейх нисэх буудлаас тус улсад ирэх, очих бүх нислэгийг цуцласан. Харин Египетийн Гадаад хэргийн яам энэ шийдвэрт сэтгэл дундуур байна гэдгээ илэрхийлж байна. Тус яамнаас гаргасан мэдэгдэлд Их Британийн Засгийн газар энэ шийдвэрээ Египетийн талтай зөвшилцөлгүй гаргасан тухай дурдсан байна. Египетийн тал ослын шалтгааныг өөрийн орны болон гадаадын шинжээчдийг оролцуулан мэргэжлийн өндөр түвшинд, ил тодоор мөрдөн шалгаж байгаа.

Гэтэл Их Британи энэ бүхнийг харгалзан үзэлгүй, яаран дүгнэлтэд хүрч, үүндээ үндэслэн нислэгүүдээ цуцласан нь болчимгүй үйлдэл болохыг Египетийн Гадаад хэргийн яам цохон тэмдэглэсэн байна. Гэтэл Их Британийн Засгийн газар тагнуулын мэдээлэлдээ үндэслэн дээрх шийдвэрийг гаргасан гэж тайлбарлаж байгаа. Египетийн Шарм-эль-Шейх нисэх буудлаас Их Британид ирэх очих нислэгүүдийг цуцлах шийдвэрээс үүдэн Египетийн аялал жуулчлалын салбар ихээхэн хохирол амсах болов уу гэж ажиглагчид таамаглаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Их Британи нислэгээ цуцласанд Египет сэтгэл дундуур байна  
Үзсэн: 955 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй