Японы засгийн газар НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагад “Дэлхийн дурсамж” нэртэй хөтөлбөрийнхөө ил тод байдлыг, олонд хүргэх хүртээмжийг нь нэмэгдүүлэхийг уриаллаа. “Дэлхийн дурсамж” нь ЮНЕСКО-гийн дэлхийн баримтат өвийг хамгаалах зорилготой хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрийн жагсаалтад 1937 онд Японы армийн Нанжинд үйлдсэн хядлагын тухай архивын баримтуудыг БНХАУ-ын санал болгосны дагуу ЮНЕСКО бүртгэн авсан.
Харин Японы тал эдгээр баримтыг түүхийг гажуудуулж, хэт нэг талыг барьсан өрөөсгөл дүгнэлтүүдэд суурилсан гэж үзэж байгаа юм. Энэ хүрээнд өчигдөр Парис хотод ЮНЕСКО-гийн ерөнхий бага хурал болох үеэр Японы боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн сайд Хироши Хасэ дээрх уриалгыг гаргасан байна. ЮНЕСКО дэлхийн ард түмний сэтгэлд энхийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх эн тэргүүний үүрэгтэй, иймээс өөрийн аливаа хөтөлбөр жагсаалтдаа улс орнуудын харилцан санал нэгдсэн баримт материалыг л оруулах нь зүйтэй хэмээн Хироши Хасэ мэдэгдсэн байна.
| Япон ЮНЕСКО-д ил тод байдлаа сайжруулахыг уриаллаа | ||
| Үзсэн: 292 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.