Германы өмнөд хэсэгт галт тэрэг хүнд даацын ачааны автомашинтай мөргөлджээ. Цагдаа нарын мэдээлснээр тус ослоос үүдэн дор хаяж нэг хүн амь үрэгдсэнийг одоогоор тогтоогоод байна. Үүнээс гадна хэд хэдэн хүн гэмтэж бэртсэн, мөн галт тэрэгний машинист ор сураггүй байгаа талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.
Хүнд даацын ачааны тэрэг төмөр замын гарам дээр гацсаны дараа цагт 100 км хурдтай явсан галт тэрэг очиж мөргөснөөс дэлбэрэлт болсон байна. Осол болох үед галт тэргэнд 50 орчим хүн зорчиж явжээ. Харин ачааны машинд 2 хүн байсан, тэдний нэг нь осол болохоос өмнө амжиж буусан бол нөгөө нь амь үрэгдсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Ослын газарт гал сөнөөгчид болон түргэн тусламжийн ажилчид шуурхай очиж, ажиллаж байна. Аврах багийнхан ор сураггүй болсон галт тэрэгний машинистыг эрж хайх ажиллагааг эхлүүлжээ.
| Германд галт тэрэг ачааны автомашинтай мөргөлджээ | ||
| Үзсэн: 767 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.