Шууд Chart

НОБГ-т галын 3110 дуудлага иржээ

2015-11-06 16:28:13

Галын аюулгүй байдлын тухай хууль шинэчлэгдээд таван сар болж байна. Хуулийн зарим зүйл заалтад томоохон өөрчлөлт орсон. Тиймээс НОБГ болон төвийн 6 дүүргийн онцгой байдлын хэлтсийнхэн иргэдэд хуулийн талаар мэдээлэл өгч, хууль сурталчиллаа. 

Хүйтний улирал эхэлснээр гэр хорооллын айл өрхүүд бүрэн шаталттай зуухаа ашиглаж эхэлсэн. Гэхдээ зуухаа буруу ашигласнаас үүдэж дэлбэрэх, гал алдах, өөрийгөө болон өрөөл бусдыг хохироох тохиолдол ч дагаад нэмэгдэж байна. Түүнчлэн гадаа хонуулсан машинаа асаах гэж халуун үнс нурам тавьж, мөн ахуйн хэрэглээний газыг зориулалтын дагуу ашиглаагүйгээс болж гал гарсан тохиолдлууд ч бий.

Энэ оны байдлаар НОБГ-т галын 3110 дуудлага иржээ. Гал гарсан шалтгаан нь ихэвчлэн иргэд, аж ахуйн нэгжийн санамсар болгоомжгүй үйлдлээс үүдэлтэй байдаг. Тэгвэл шинэ хуулиар зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжид ногдуулах хариуцлагын хэмжээ өөрчлөгдсөнийг анхааруулж байна. Учир нь өмнөх хуулиар зөрчил гаргасан иргэнийг 10000-50000 төгрөгөөр торгодог байсан бол  шинэ хуулийн заалтад нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр  торгох тухай тусгажээ.

Удахгүй өвлийн сар гарч, цаг агаар ч огцом хүйтэрнэ. Тиймээс иргэд  зохих бэлтгэлээ эртнээс базааж, буруу зуршлаас сэргийлж, галын аюулгүй байдлын шинэчилсэн хуулийг судлан, дагаж мөрдөхийг НОБГ-аас сануулж байна. Хамгийн гол нь иргэд өөсрдийнхөө аюулгүй байдлыг хангаж, хууль дүрмээ сахин  биелүүлэх нь иргэн таны үүрэг гэдгийг анхааруулж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НОБГ-т галын 3110 дуудлага иржээ  
Үзсэн: 292 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй