Шууд Chart

АСЕМ-ын Гадаад хэргийн сайд нарын түвшний 12 дугаар уулзалт болж байна

2015-11-06 16:39:40

АСЕМ-ын Гадаад хэргийн сайд нарын түвшний 12 дугаар уулзалт Люксембургийн Их Вант Улсад болж байна. “АСЕМ-ын Тогтвортой, аюулгүй ирээдүйн төлөө хамтын ажиллагаа” сэдвийн дор үргэлжилж байгаа энэ хуралдаанд Гадаад хэргийн сайд  Пүрэвсүрэн тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсыг төлөөлөн оролцож байгаа юм.

Энэ уулзалт нь өнгөрсөн жил Итал улсын Мелан хотод  зохион байгуулагдсан уулзалтын хүрээний арга хэмжээний нэг. Ирэх онд АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг эх орондоо хүлээн авах манай улс гол зочдын нэгээр оролцож байгаа юм.

Уулзалтын үр дүнд төгсгөлийн баримт бичиг гэж гарна. Энэ баримт бичигт үндсэндээ ирэх жил АСЕМ-ийн талаар манай улсын хийж хэрэгжүүлэх бүх ажлыг тусгаад өгчихнө гэж ойлгож болно гэдгийг албаны эх сурвалжууд хэлж байлаа. Баримт бичигт тусгах асуудлууд дээр улсаа төлөөлж гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн байр сууриа тодорхой илэрхийлнэ гэдгээ ч хэлж байсан юм.

Люксэмбүргийн их вант улс бол 611 мянган хүн амтай нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ дэлхийд дээгүүрт бичигддэг улс. Эдийн засгийн чадамж сайтай улсын хувьд уулзалтын зохион байгуулалт бэлтгэл ажлыг дээд түвшинд хангасан нь харагдаж байсан. Гэхдээ энэ бол зөвхөн гадаад хэргийн сайд нарын түвшний уулзалт. Харин манай улсын зохион байгуулах уулзалт бол ач холбогдлын хувьд ч, цар хүрээний хувьд ч илүү өндөр түвшнийх. Тиймээс бидний хариуцлага илүү өндөр гэсэн үг юм.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АСЕМ-ын Гадаад хэргийн сайд нарын түвшний 12 дугаар уулзалт болж байна  
Үзсэн: 248 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй