Шууд Chart

ХБНГУ дүрвэгч, цагаачдын өргөдлийг шийдвэрлэх ажлаа түргэвчилнэ

2015-11-06 17:30:18

Германы засгийн газар тус улсад цагаачлах эрх хүссэн цагаач дүрвэгчдийн өргөдлийг хүлээн авч, шийдвэрлэх ажлаа түргэтгэхээр боллоо. Өчигдөр тус улсын канцлер Ангела Меркел энэ төлөвлөгөөг олон нийтэд танилцуулсан байна.

Төлөвлөгөөний хүрээнд Германы засгийн газар цагаачлах эрх авах магадлал муу гэж үзсэн дүрвэгч цагаачдад зориулан 5 хүртэлх тооны тусгай төв байгуулахаар болжээ. Эдгээр тусгай төвд Германы засгийн газар аюулгүй гэх жагсаалтад оруулсан улс орнуудын харьяа, эсвэл Германд дахин нэвтрэхийг нь хориглосон болон, эрх баригчид, холбогдох албаныхны заавар шийдвэрийг биелүүлэхээс татгалзсан цагаач дүрвэгчдийг байршуулах юм байна.

Германд дүрвэгч цагаачдад цагаачлах эрх олгох эсэхийг ихэвчлэн олон сар дамнасан үйл явцын дүнд шийдвэрлэдэг байна. Харин тусгай төвд байрлах цагаач дүрвэгчдийн өргөдлийг хэлэлцэж шийдвэрлэх хугацааг ердөө хоёр долоо хоногт багтааж, мөн давж заалдсан заргыг дахин хоёр долоо хоногийн дотор эцэслэн шийдвэрлэхээр болжээ. Гэхдээ эдгээр тусгай төвд байрлах дүрвэгч цагаачдын дийлэнхэд цагаачлах эрх олгохгүй байхаар Германы засгийн газар төлөвлөж байна. Энэ төлөвлөгөө тус улс дахь дүрвэгч цагаачдын тоог бууруулахад нэмэр болох болов уу хэмээн Германы эрх баригчид найдаж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ХБНГУ дүрвэгч, цагаачдын өргөдлийг шийдвэрлэх ажлаа түргэвчилнэ  
Үзсэн: 216 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй